Гутал хэмээх өвөрмөц онцлогтой энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад онцгойлон анхаарч мөрдлөг болгож байх техник, технологийн нарийн горим, үйл ажиллагаа болон маш олон төрлийн үндсэн ба туслах материал шаарддаг.
Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд:
- Тухайн цаг үеийн загварын чиг хандлага
- Үйлдвэрлэлд оруулах гэж буй загвартаа бүх төрлийн материалын өнгө, чанар биетбайдлын зөв сонголтыг хийх
- Хэрэглээний бодит байдлыг харгалзан үзэх
- Гол үзүүлэлт болох гутлын хэв, хэлбэрийг сонгох
- Ул, өсгийний зөв сонголтыг хийх
- Сонгосон материалуудаар үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүн /гутал/ маань чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан тухайн цаг улиралд зохицсон байх.
Захиалагч, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн хөлний хэлбэрт зохицсон таарамж сайтай байх гэх мэтийн үзүүлэлтүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр үйлдвэрлэлийн шат дамжлагууд болох
- Загвар зохион бүтээлт
- Эсгүүр
- Бэлтгэл боловсруулалт
- Оёдол
- Татлага
- Уллагаа болон бүх төрлийн бүтээгдэхүүний эцсийн дамжлага ордог.